Wednesday, January 27, 2010

Элит яруу найраг гэдэг үхрийн махыг үнхэлцэгт нь багтаасантай адил

Шинэчлэл хийнэ гэдэг тэнгэр лүү харж сууж байгаад бичих биш, дотогшоогоо уусч бичиж байгаа зүйлийг л хэлнэ. Миний хувьд ч гэсэн энэ төрөл рүү бүтээлээ туурвихыг эрмэлздэг. "Редакторлаагүй шүлэг" ном маань оюун ухааны далд ертөнц, сэтгэлгээний чанд руу аялах гэсэн аяллын минь өчүүхэн хэсэг.

Яруу найрагч Б.Хүрэлтогоотой ярилцаа.



- Уран бүтээлийн олз омог их үү. Хэдийгээр орон нутагт байгаа ч гэсэн зүгээр суухгүй байгаа биз дээ?
- Юу боллоо гэж зүгээр суух вэ. Би олон жил гэрээр уран бүтээл хийлээ. "Чингис хааны алтан аялгууны нууц" номоо бичлээ. Дараа нь "Редакторлаагүй шүлэг" номоо гаргасан. Энэ бүтээл маань монголчууд уншиж амжаагүй байхад хятадад уйгаржин монгол бичгээр гарсан. Миний номууд их ойр ойрхон гарлаа. Гэхдээ "Редакторлаагүй шүлгүүд" ном маань Монголын утга зохиолд шинэчлэл хийж чадсан бүтээл.
- Та анх хэрхэн утга зохиолын салбарт хөл тавьж байв?
- Намайг утга зохиолын салбарт хөтөлж оруулсан хүн Шаравын Бадарч багш. Манай Төв аймагт "Утга зохиолын нэгдэл" гэж дуулиантай нэгдэл байсан. Үүнд Ж.Мягмарсүрэн, Ш.Сүхбаатар, О.Зундуй, Ш.Ганхуяг, До.Цэнддоо зэрэг бидний хэдэн хүүхдийг Шаравын Бадарч гэж яруу найрагч багш маань элсүүлж сургадаг. Энд бид бужигнаж байгаад зүг зүг рүү замаа хөөгөөд явцгаасан. Одоо эргээд харахад манай дугуйланд байсан бүх хүн уран бүтээлээ хийгээд ном товхимлоо гаргасан. Харин араас нь сүүл мушгиж яваа нь миний бие болж байх шиг байна.
- Оройхон гараад ширүүхэн дайрахаар шийдээ юү?
- Бараг л тэгж байна. Номуудаа ч их ойрхон гаргалаа.
- Яруу найраг, утга зохиолын гал тогоонд чанагдаж байгаа хүний хувьд өнөөгийн яруу найргийн чиг хандлагьш талаар ямар бодолтой явдаг вэ?
- Яруу найраг гэдэг зүйл чинь өөрөө агуу их том байдаг. Яруу найргийг дэлхийн хэмжээнд элит болон массын яруу найраг гэж тодорхойлдог. Манайхны "Болор цом"-д уншаад байдаг шүлгүүд массын яруу найраг л даа, Харин оюуныхаа цөм рүү хандсан, сэтгэлгээний гүн рүү өнгийсөн яруу найргийг дэлхийд элит яруу найраг гэж хэлээд байна. Манайд уншигдаж байгаа шүлгүүд магтаалын шинжтэй. Шүлэг бичих нь хувь хүний эрхийн асуудал боловч шүлэг уншаад ойлгодоггүй хүн бичих гэж мугуйдаар зүтгэсний хэрэггүй лдээ.
- Элит яруу найраг гэж чухам ямар байх естой вэ?
- Дээхнэ үеийн монголчууд ярьдаг байсан. Үхрийн махыг үнхэлцэгт нь баггаана гэдэгтэй л адилхан. Үүн шиг дэлхийн яруу найргийн хэмжүүрт тавигддаг бүх зүйлийг шингээж өгч чадаж байж элит яруу найраг болдог. Энэ бол магтаал, хараал хоёроос зайдуу, хүний сэтгэлийн утсыг товхийлгэсэн зүйл гэж бодож байна. Манайхан одоо яруу найргийн шинэчлэл гэж яриад байна даа. Энэ чинь элит яруу найрагт орж буй алхам. Шинэчлэл хийнэ гэдэг тэнгэр лүү харж сууж байгаад бичих биш, дотогшоогоо уусч бичиж байгаа зүйлийг л хэлнэ. Миний хувьд ч гэсэн энэ төрөл рүү бүгээлээ туурвихыг эрмэлздэг. "Редакторлаагүй шүлэг" ном маань оюун ухааны дадд ертөнц, сэтгэлгээний чанд руу аялах гэсэн аяллын минь өчүүхэн хэсэг,
- Монголын яруу найрагчдын бүтээлээс хэнийхийг элит бүтээл гэж хэлэх вэ?
- Монголчууд элит яруу найраг гэж юу болохыг ойлгож эхэлж байна. Элит яруу найргийн талаар ойлголт өгсөн хүн бол өнөөх сайн, муу хэлэгдээд байдаг Г.Аюурзана. Тэр хүн "Өнөөдөр Монголд яуруу дарам цөөхөн яруу найрагч байна. Та бүхний бичээд, уншаад байгаа чинь шүлэг биш шүү" гэдгийг хатуухан боловч үнэн хэлсэн. Тиймдээ ч Монголын яруу найраг өнөөдөр хөдөлгөөнд орсон. Нэг хэвийн тогтонги байдлаас өөрчлөгдөж хөдөлгөсөн хүмүүс Г.Аюурзана, Б.Галсансүх, Б.Өлзийтөгс зэрэг найрагчид. Би тэдний бүтээлийг жинхэнэ элит гэж ам бардам хэлнэ. Ер нь үргэлж тогтоол ус уудаг үе байхад цармын ус уух гээд түүн рүү тэмүүлж эхэлдэг бас нэгэн үе байдаг даа. Түүнтэй адил манай яруу найраг цармын цэцгийн шүүдрийг түүх юмсан гэсэн үе рүүгээ ороод хөдөлчихсөн. Бэлийн энгээр ургасан цэцгийг үхэр хүртэл гишгээд явдаг бол цармын цэцэгт зөвхөн жигүүртэн л хүрч байна. Үүнтэй л адилхан яруу найраг тийм хэмжээ рүүгээ тэмүүлж байна. Цармын цэцрүү зүг залсан найрагчиддаа би их баярладаг.
- Таныхаар Б.Лхагвасүрэн, Д.Урианхай, Д.Цоодол зэрэг ахмад найрагчдын бүтээл элитийн тоонд орохгүй гэж үү?
- Яалаа гэж дээ. Монголын яруу найрагт гавьяа байгуулсан хүмүүс бол Бэгзийн Явуухулангаас хойшхи найрагчдыг хэлнэ. Бавуугийн Лхагвасүрэн Монгалын яруу найрагт том үүрэг гүйцэтгэсэн бол Эрээнцавын Нямсүрэн харин хөдөлгөөнд оруулсан. Өнөөдөр Г.Аюурзана, Б.Галсансүх, Б.Эрдэнэсолонго нар олон өөрчлөлт хийсэн. Социализмын үед ура хашгирч хамгийн түрүүнд гүйж байгаад буудуулсан хүнийг баатар гэж нэрлээд магтан дуулдаг байсан. Харин түүний оронд амиа авч гараад арван танк сөнөөсөн хүнийг баатар гэж хэлэхгүй байна. Түүнтэй адил шүлгэн дотор танк болсон ухаантай хүмүүс байж л байдаг. Манайхан өөрсдөө их ярьдаг. Монголын яруу найраг дэлхийн түвшний хаана нь явж байна вэ гэж. Зарим яруу найрагч, зохиолчид би дэлхийн түвшнээс хоцорч байна, морио сольё гэж хэлдэг байсан. Харин өнөөдөр манай яруу найрагчдын бүтээл дэлхийн хэмжээнд хүрсэн гэж бодож байна. Бавуугийн Лхагвасүрэн ахын бүтээлийг зөв сайхан орчуулж чадвал дэлхийн хүмүүс уншина. Хамгийн гол нь бид өөрөө өөрсдийгөө таниулан сурталчлах нь чухал.
-Би таныг "Болор цом"-д хэзээ ч орж байгаагүй байх гэж тааж байна. Миний таамаг хэр бодитой байна вэ?
-"Болор цом" гэдэг яруу найргийн наадам анх бий болж байхад анх удаа орсон. Тэгээд Бавуугийн Лхагвасүрэн ахад зэмлүүлээд дахиж нэг ч удаа зүглээгүй. Миний шүлгүүд зретильд зориулсан шүлэг биш, ширээнийхээ ард өөрөө өөртөө таашаал өгч, чимээгүйхэн уншмаар бүтээл. Тийм учраас шүлгүүдээ тайзан дээр уншаад байдаггүй. Ер нь шүлэг бичих гэж байгаа хүн өнөөдрийнхөө хоолонд нийцүүлэх биш, жамд нь тааруулан бичих хэрэгтэй. "Болор цом"-д түрүүлсэн хүн, маш сайхан бүтээлүүдтэй гээд ард түмэн иттэчихсэн байхад юу вэ гэмээр шүлэг дунд нь явж л байдаг.
- Таны яриад байгаа яруу найрагч Г.Аюурзана мэргэжлийн хэмжээний гэж их ярьдаг. Ард түмэн хүлээж авч байгаа л бол заавал мэргэжлийн, мэргэжлийн бус гэж ангилах шаард-лагатай юу?
- Яруу найрагт мэргэжлийн болон мэргэжлийн бус гэсэн хэмжүүр байх ёстой гэж боддог. Саяхан дууны шүлэг бичдэг хүн гавьяат цол авч байсан. Шагнал авсныхаа дараа "Дууны шүлэг бичихэд мэргэжлийн зохиолч байх шаардлагагүй шүү дээ" гээд зогсож байсан. Энэ бол маш том эндүүрэл. Мэргэжлийн зохиолч, жирийн хүн хоёрыг харьцуулах аргагүй. Нэг нь тэнгэрт нисэж байгаа жигүүртэн бол нөгөө нь намганд гуаглаж буй мэлхий л байхгүй юу. Тэнгэрт нисэж байгаа шувуу, намганд байгаа мэлхий хоёр ертөнцийн тухай өөр өөрийн хэмжээнд сэтгэнэ.
- Монголд мэргэжлийн зохиолч олон уу?
- Хуруу дарам цөөхөн. Б.Лхагвасүрэн, Б.Өлзийтөгс, Н.Баянсан, Г.Аюурзана, Б.Эрдэнэсолонго зэрэг өнөөх л хэдхэн хүнийг нэрлэнэ. Эдгээр хүмүүсийн төгссөн сургууль чухал биш. Үгийн үнэ цэнэ, хэр хариуцлагатай бичиж байгаагаар нь л мэргэжлийн болон мэргэжлийн бус гэдэг нь ялгарч харагддаг. Энэ зохиолч төрийн шагналтан маш сайн бичдэг, тэр хөдөөнөөс орж ирсэн халтар хүү байна тааруу байх гэж хэлж болохгүй. Мэргэжлийн зохиолч олон байвал утга зохиол судлал, шүүмж ч гэсэн хөгждөг. Манайхан шүүмж, судлаач гэхээр хамаг амьтны мууг үзсэн хадны мангаа мэтээр ойлгодог. Үнэндээ бол бүгээлийнх нь өргөсийг түүж, нуухыг нь авч өгдөг билиггэй хүмүүс байхгүй гоу. Сайн бүтээл төрөхгүй болохоор л судлал, шүүмж зогсонги байдалд ордог. Гэхдээ магтан дуулагч гэж ойлгож болохгүй. Манайд бусдын бүтээлийг санаа нь хөөрхөн юм, сайхан бичиж гэх зэргээр үнэлж байна. Ч.Билэгсайхан гуайг энэ цаг үед төрсөн хамгийн билиг авьяастай судлаач юм даа гэж үнэлж явдаг шүү.
- "Чингис хааны алтан аялгууны нууц" гэж алдартай ном байдаг. Зарим хүмүүс энэ номоор лекц ушпиж, бизнес хийсээр. Энэ талаар юу хэлэх вэ?
- Монголчууд гун ухааны тал дээр дэлхийд хамгийн их намтар түүхтэй ард түмэн. Түүний нэг жишээ нь "Хөх нохой" овгийнхонд 15 үеийн турш эртний өв монгол хэлээр дамжиж ирсэн гайхамшигтай судар Монголын ард түмэнд уламжлагдсан. Энэ ньЧингас хааны отгон хүү Тулуйн хатан Сорхугтани Бэхигийн удам. Энэ овгийн хамгийн сүүлийн хүн энэ
судрыг олон жил ноцолдож байж орчин цагийн монгол хэлэнд хөрвүүлсэн. Харин Монголын ард түмэнд өргөн барьж амжилгүй бурхан болсон. Миний хувьд тэр хүний хажууд тав зургаан жил болсны хувьд гайхамшигт бүтээлийнх нь нөлөөнд автаж, ард түмний хүртээл болгох үүрэг хүлээсэн хүн. Харин Бат-Отгон зэрэг зарим хүмүүс жигтэйхэн зузаан болгож барьчихаад бизнес хийгээд яваад байна л даа.
- Сударт гол нь юун тухай өгүүлсэн байдаг юм бол оо?
- Их Монгол улсыг удирдаж байсан хаадууд ирээдүйд Монгол улс ямар болох талаар маш зөв бичиж үлдээсэн байдаг. Тухайлбал, өнөөдөр бид "иргэний нийгэм" гэж их ярьдаг болж. Тэгвэл "Чингис хааны алтан аялгууны нууц" номд үүнийг "иргүний нийхэм" гэж бичээд тайлбарласан байдаг. Үүнд, ир гэдэг үгийг хутта мэсний хамгийн хурц хэсгийг, бөхийн мэхний даац, хурдан мориор бол уяа сойлго нь яг таарсныг ир нь орж гэдэг. Ир гэдэг нь угтаж мэдээд, тосож бэлтгээд, тэсэж гарах чадвар гэсэн үг. Харин гүн гэдэг нь гэрийн онолыг нүүдлийн соёл болгон хэрэглэж байгаа гэгээрэгсдийн эрдмийн орон зайг хэлж байгаа юм. Ний гэдэг нь ганцын эсрэг хамтач урин дуудахуйн тух. Хэм нь түгээмэл арвидахын олз, амин зуулга гэж тайлбарлагддаг. Ингээд үзэхээр иргүний нийхэм байгуулна гэдэг нь тэсэж магад чадвар нь хязгааргүй, нийтийн хэм хэмжээт хариуцлага болж байгаа юм. Үүнийг орчин цагийн монгол хэлээр тайлбарлавал иргэний нийгэм гэдэг нь ир нь мохогсод нийлээд гэмт халдлага бий болгодог орчин байгуулна гэсэн тайлбар гарч байна.

Б.ЭНХЖАРГАЛ

No comments:

Post a Comment