Wednesday, January 27, 2010

Үл осолдохын хязгаарлуу номноос...

МИНИЙ ДУРЛАЛЫН ДАРС

Миний дурлалын дарсанд согтсон шоргоолж
Бие биеэ барьдаг

Миний дурлалын дарсыг хүртсэн эрэгчин
Хатан зөгийдөө идүүлдэг
Миний дурлалын дарсыг амссан аалз
Үзэсгэлэн гоо болдог

Миний дурлалын дарсанд согтсон эрвээхий
Өвлийг хайлуулна
Миний дурлалын дарс

Чинийхтэй адилхан байна уу?

2008.09.14

Редакторлаагүй шүлэг номноос...


БАГШДАА
Миний багш, бидний багш яруу найрагч Шаравын Бадарчдаа
Ширхэг цагаан суль
Саран дотор найгана
Шинэ өдрийн гэгээнд
Харагдахгүйдээ багш аа
Ширхэг цагаан суль
Гадуур зугаалж явна
Шихихутагийн тамгалсан
Зарлигийн алтан гэрэгэтэй
Зөөлөн цагаан бороо
Зүрхзн дунд минь шивэрнэ
Зөндөө их уйлснаа
Домог болгон хүүрнэнэ
Бүдэг бадаг гэгээ
Харанхуйн дунд зэрэглээтэй
Бөрт чоноос сүлдэлсэн
Мөнх тэнгэрийн зарлипгай
Цайдам хөндийг уруудаж
Цагаан бороо алслана
Цагийн явдалд түүртээгүй
Мөргүн багшдаа хайртай
1990 он Налайх

Элит яруу найраг гэдэг үхрийн махыг үнхэлцэгт нь багтаасантай адил

Шинэчлэл хийнэ гэдэг тэнгэр лүү харж сууж байгаад бичих биш, дотогшоогоо уусч бичиж байгаа зүйлийг л хэлнэ. Миний хувьд ч гэсэн энэ төрөл рүү бүтээлээ туурвихыг эрмэлздэг. "Редакторлаагүй шүлэг" ном маань оюун ухааны далд ертөнц, сэтгэлгээний чанд руу аялах гэсэн аяллын минь өчүүхэн хэсэг.

Яруу найрагч Б.Хүрэлтогоотой ярилцаа.