Wednesday, January 27, 2010

Үл осолдохын хязгаарлуу номноос...

МИНИЙ ДУРЛАЛЫН ДАРС

Миний дурлалын дарсанд согтсон шоргоолж
Бие биеэ барьдаг

Миний дурлалын дарсыг хүртсэн эрэгчин
Хатан зөгийдөө идүүлдэг
Миний дурлалын дарсыг амссан аалз
Үзэсгэлэн гоо болдог

Миний дурлалын дарсанд согтсон эрвээхий
Өвлийг хайлуулна
Миний дурлалын дарс

Чинийхтэй адилхан байна уу?

2008.09.14

НАМАЙГ ТОЙРСОН ЕРТӨНЦ

Намайг тойрсон ертөнц
Нар, сар, од

Зүйл бүрийн ертөнц

Зүүдэнд эргэх хорвоо

Цав цагаан цас
Тув тунгалаг бороо

Майлах дуу...хайлах яриа...
Яруу тунгалаг эгшиглэн

Яасан гоё амьдрал вэ?


2009.12.06

No comments:

Post a Comment