Wednesday, January 27, 2010

Редакторлаагүй шүлэг номноос...


БАГШДАА
Миний багш, бидний багш яруу найрагч Шаравын Бадарчдаа
Ширхэг цагаан суль
Саран дотор найгана
Шинэ өдрийн гэгээнд
Харагдахгүйдээ багш аа
Ширхэг цагаан суль
Гадуур зугаалж явна
Шихихутагийн тамгалсан
Зарлигийн алтан гэрэгэтэй
Зөөлөн цагаан бороо
Зүрхзн дунд минь шивэрнэ
Зөндөө их уйлснаа
Домог болгон хүүрнэнэ
Бүдэг бадаг гэгээ
Харанхуйн дунд зэрэглээтэй
Бөрт чоноос сүлдэлсэн
Мөнх тэнгэрийн зарлипгай
Цайдам хөндийг уруудаж
Цагаан бороо алслана
Цагийн явдалд түүртээгүй
Мөргүн багшдаа хайртай
1990 он Налайх

ЭМЭЭГИЙН ШАР НОХОИ
Энэ шар нохойг бид
"Эмээгийн шар нохой" гэдэг
Хавар болгон манай хашаанд гөлөглөдөг юм
Хачин юм шүү, эмээгий минь бүр анддаггүй нь...
Үрт амьтны заяа
Үхэх, төрөх адилхан гээд
Үргэлж л эмээ хэвтэрийг нь засаж харагддагсан
Эмээд минь баярлахдаа үг хэлэх шахсан
Энэ шар нохой
Гөлөглөөд нэг л мэдэхэд явчихна
Гөлөгнүүдтэйгээ чухам хаана очдогийг нь мэдэхгүй
Бурханы нохой төрөөд л явлаа даа гэж
Буурай минь бодлогошронгуй өгүүлснээ
"Буцаад ирнээ, хэвтэрийг нь засчихъя" гээд
Будаатай тэвшийг нь байранд тавьж харагддаг сан
Эмээгий минь хөдөөлүүлэхэд
Нээрээ л ирсэн юм даа
Ижийгий минь гарыг долоогоод
Гийнаж байхыг нь үзсэн
Энэ шар нохойг бид
"Эмээгийн шар нохой" гэдэг
2006.05.07

НУТГИЙНХАА ОХИДОД
Голынхоо охидыг өсөх тутам нь харамлаж
Горхийнхоо уулсын өндөр сэрвэнд нь гаргамаар
Омголон хүсэл гуниглалтай зэрэгцэн нэрэгдэвч
Ороо салхин шигтэдэн инээмсэглэсээр хадамлацгаасан
Нээг их хөг цээжнээс алдрах шиг гоморхож
Нэрэлхэлгүй үнэнээ хэлэхэд дэр норгосон минь цөөнгүй
Нэрмэлд халсан ах нарын авдар шиг цээжийг харж
Нимгэн хальсныхаа цаадахь булчинг базалсан минь олоон
Живэр урыхын өмнөх идэр бага насан
Жигтэйхэн их хайраар дуншиж явдаг үеэ
Жиргээ борхон болжмор шиг нутгийн жаахан дүү нар ч
Жилээ гүйцээд ирэхээр суга л өсдөг дөө бас л...
1986 он Зуун мод

No comments:

Post a Comment