Tuesday, December 29, 2009

“Редакторлаагүй шүлэг”-ийг редакторлан уншваас

Гоё хоосон үгнээс уншигчид залхаж байна. Радио, телевиз, хэвлэл сонин тэр байтугай бүхэл бүтэн ном хүртэл гоё мөртөө хоосон үгээр бүтдэг болжээ. Товчдоо үг үнэгүйдэж байна. 2000 оноос уран зохиолд сэргэлтийн шинж тэмдэг мэдрэгдсэн. Гэтэл нийгмийг бүхэлд нь гоё хоосон үг, амлалт залхааж эхэлснээр уран зохиолын үнэ цэнэд ч муугаар нөлөөлөн түүнийг бүтээгчид нь нийгмийг хамарсан энэ алмайралд бас автагдав. Шүлгийн ном олон гарч байгаа ч харамсалтай нь шүлэггүй "шүлгийн ном" гарч байгаа л хамаг гай байна. Ингэхэд шүлэг гэж ер нь юу вэ, хүнд ямар хэрэгтэй вэ? Шлок гэдэг санскрит үг Дандины "Зохист аялгууны толь"-иор дамжин Монголд орж ирсэн юм. Гашуудал, гуниг гэсэн утгатай энэ үг өнөөдөр ерөөсөө толгой холбосон хоёроос дээш мөрийг илэрхийлэх утгатай болжээ. Уг нь шүлэг гэдэг уншаад дуусахад хүнд гуниг, бодол, баяр баясгалангийн аль нэгийг сэтгэлд үлдээдэг тийм л шидтэй мэдрэмж, ухаарлыг өгдөг хамгийн ерөнхий шинжтэй. Цаашлаад эргэцүүлэл, дүгнэлт бүр амьдралаа өөрчлөхөд ч хүргэх ноцтой зүйл юм. Тийм ч учраас жинхэнэ яруу найргийн мөр бадаг зууныг дамжин хүмүүсийн цээжинд хоногшсоор өнөөдрийг хүрчээ.

Монгол улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр, БСШУЯамны сайд А. Цанжид Танаа

Их эзэн богд Чингис хааны алтан ураг хөх нохой овгийнхон 15 үе дамжуулан хэлмэлээр (амаар) дамжигдан цээжлэгдэж ирсэн нэгэн аугаа их бүтээлд төрийн эрхэм хүн таны анхаарал, эгээрлийг хандуулахыг хүссэнийг болгоон соёрхоно уу.
Энэ бол 1248 -1251 онд Их монгол улсын хаан ор сууж төр барьсан Огоул Хаймиш хатаны хүсэлтээр Чингис хааны отгон хуу Тулуйн хатан Соракактай бөө сэцэний 1248 онд бичсэн өх Монголын нүүдлийн соёлоор бадраах хутагтай Их засгийн алтан дээд мөн гэрээс” хэмээх түүх, гун ухаан, төр оршихуйн аугаа их үндэс, өв соёлыг багтаасан гайхамшигт бутээл юм.

Монгол хүн бүхний зүрхэнд үйлдвэрлэгдэх учиртай ном

"Интерном" номын их дэлгүүртэй хамтран хөтөлдөг "Номын хит" булангийнхаа энэ удаагийн дугаараар "Монгол хүн бүхний зүрхэнд үйлдвэрлэгдэж, айл болгоны голомтод тахигдах учиртай" нэгэн номын хотөчтэй уншигч таныг уулзуулж байна. Өөрийгөө малчин боловсролтой хэмээн тодотгосон Банзайн Хүрэлтогоо "Редакторлаагүй шүлэг" хэмээх яруу найргийн түүврээ 2006 онд гаргаж байжээ. Тухайн үед яруу найргийн ном нь гуравхан ширхэг борлогдсон аж. Энэ талаараа "Тэр үед би Монголд гуравхан яруу найрагч байдаг юм байна гэж бодсон. Учир нь утга зохиол судлаач профессор Ч.Билигсайхан миний номыг Монголын яруу найрагт тэсрэлт хийсэн шүлгүүдтэй ном хэмээн шүүмжилж байсан" хэмээн дурссан юм. Ингээд "Чингис хааны алтан аялгуун нууц" номын талаар ярилцсанаа уншигч танд хүргэе.

Monday, December 28, 2009

Сайнууд нь чимээгүй юмаа хийгээд, самуурагчид наагуур нь хашгираад, гуяа алгадаад гүйгээд байна.

- Таны нөгөө “Чингис хааны Алтан аялгуу” чинь хаагуур шувуу шиг нисээд, базсан цаас мэт хийсч унаад яваад байна вэ?
- “Алтан аялгуу” маань монгол түмний оюун ухаан хийгээд цусанд нь оршиж буй агуу их бүтээл юм. Учир нь манай ургийн Нүрзэд гэдэг хүн 15 дахь үе дээрээ уламжилж өдгөө цаг дор авчраад бид бүхнээ тараан түгээх гэж байгаад амжиж төвдөлгүй бурхны орноо морилсон юм. Тиймээс өчүүхэн бичээч би тэр хүний гэрээслэлийг биелүүлж "Чингис хааны Алтан аялгууны нууц" гэдэг номыг гаргаад тавьсан. Эл бүтээлийг маань тал талаас нь олон олон хүмүүс угж адил навшин хөхөж, тэнхэрч тэнцэж яваад нь би ихэд баярлаж байгаа.

Friday, December 18, 2009

Чингис хааны Алтан аялгууны нууц буюу дээдсийн айлдвар


Монголчуудын гун ухааны огторгуйн тайлал
Миний ерөнхийлөгч, миний л баталсан их хурал. Миний л хохь. Би хохь чинь л гэдэг хэмээн ард түмэндээ хайртайдаа адгаж, аархах Баатар найруулагчийг хараад, эрүүл сэтгэлтэй, эрүүл хүнд баярлан омогшиж суулаа би.

Манай Ерөнхийлөгч Хятад явсан
Хятад явж яах гэсэн юм бол
Өвөрлөгч, Шинжаан, Уйгараа өмгөөлөх гэж яваа юу
Үгүй, үгүй, үгүй ...
Нохой сааж сураад
Ногоочин Монгол болох гэж...
Манай Ерөнхийлөгч Орос явсан
Орос явж яах гэсэн юм бол
Халимаг, Тува, Буриадаа
Харах гэж яваа юу
Үгүй үгүй үгүй...
Зөн совин гацаж
Зүүсгэл ээмгээ гээсэн...
Энэ дуу, энэ шогыг амьдрал өөрөө зохиосон юм.
Энэ нь манай Ерөнхийлөгчийн заяамал ухааных нь тухай биш ...
Заагдсан амьдралынх нь тухай дуу л даа...


Б. Хүрэлтогоогийн олон сайхан шүлэг он оны алга, олон жилийн магнайг мялааж цувна.


Шүлэг бүхний ард жижиг жижиг хады зургийн зураг хадсан төдийгүй хавтас нь хүртэл хадан зургийн зургаар чимсэн Монгол улсын залуу шулзгч Банзайн Хүрэлтогоогийн кирилл үсгээр хэвлүүлсэн шүлгийн номыг ойрд зохиогчийн гараас тосож амтархан уншсаныг хэлэхгүй энэ номоо уйгаржин монгол үсгээр хэвлүүлэхэд нь бас оршил бичих албанд унав.

Шүлгүүдийг нь унших зуур зүүлт зургуудад ч нүд хаяж явав. Тэгэхэд хадан зургийн зургууд болон Хүрэлтогоогийн шүлгийн хооронд ямар нэгэн адил тал байх шиг санагдахаар нь энэ их адил талыг олох гэж номд орсон бүх шүлгүүдийг захаас нь дахин шинжив.
Номд орсон шүлгүүд бол бараг л шүлэгчийн ойрын тав гурван жилд бичсэí шүлэгчийн биеийн илч нь ч шүлэгнээсээ хөрөөгүй цоо шинэ шүлгүүд байгаа юм. Шүлгүүд нь хэлбэрийн хувьд уртаас татгалзаж охор руу, үгийн хувьд хоосноос татгалзаж ил руу, цагийн хувьд удаанаас тататгалзаж хором руу санааны хувьд хөнгөнөөс татгалзаж ухаан руу хандсан шинжтэй. Тэгэхдээ тогтсон зай, тогтсон цаг, тогтсон оршихуй, тогтсон үйлтэй байдгаараа бодитой нь аргагүй. Бодитой учраас ортой, ортой учраас лавтай, энэ нь чив хэмээн хадан зургийн шинж авай. Хадан зураг нь зургийн хэлээр тогтсон зай дахь, тогтсон цаг дахь, тогтсон оршихуй, тогтсон үйл явдлыг тодруулж талбисан бол Хүрэлтогоогийн шүлэг нь шүлгийн хэлээр тогтсон зай дахь, тогтсон оршихуй, тогтсон үйл явдльг зураглаж байдаг юм. Хадан зургийн зураг болон Хүрэлтогоогийн шүлгийн адил тал нь бодитойдоо байдаг юм байна. Ийм шүлгийг зарим шүүмжлэгчид бодитой шүлэг гэж хэлдэг. Бодитой шүлэг хэмээх хий сэрэл хийсвэр сэтгэхүйгээс ургах биш, харин шууд сэрлийн билгийн гэгээгээр тодорно. Шууд сэрлийн билгийн гэгээ хэдий гүнд тусвал төдий цул, төдий хүнд шүлэг мэндэлнэ. Тэгэхдээ бодитой шүлэг хэмээх бодит ахуйн буй бүхий зүйлсийн бор зураг биш, харин уянгалаг оршихуйн ухаалаг бадрахуй ажгуу.