Tuesday, December 29, 2009

Монгол улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр, БСШУЯамны сайд А. Цанжид Танаа

Их эзэн богд Чингис хааны алтан ураг хөх нохой овгийнхон 15 үе дамжуулан хэлмэлээр (амаар) дамжигдан цээжлэгдэж ирсэн нэгэн аугаа их бүтээлд төрийн эрхэм хүн таны анхаарал, эгээрлийг хандуулахыг хүссэнийг болгоон соёрхоно уу.
Энэ бол 1248 -1251 онд Их монгол улсын хаан ор сууж төр барьсан Огоул Хаймиш хатаны хүсэлтээр Чингис хааны отгон хуу Тулуйн хатан Соракактай бөө сэцэний 1248 онд бичсэн өх Монголын нүүдлийн соёлоор бадраах хутагтай Их засгийн алтан дээд мөн гэрээс” хэмээх түүх, гун ухаан, төр оршихуйн аугаа их үндэс, өв соёлыг багтаасан гайхамшигт бутээл юм.
Энэ хэлмэлийг хөх нохой овогт Журнайн Нүрзэд 1958-1962 оны хооронд өөрийн авга ах, өвгөн лам Лэгшин маарамбаас эртний өв монгол хэлээр нь уламжлан авч цээжилжээ. 1980 оноос "Монголып нууц говчоо" судалсан хүмүүсийн бүтээл, их эрдэмтэн Х.Пэрлээ, Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан, Я.Цэвэл нартай холбоо тогтоон уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнд, эртний өв монгол хэлннй хадмал орчууга, 3500 үгийн сурвалжтай харьцуулан тайлбар бичиж эхэлсэн байна.
Энэ хэлмэл нь 27000 үг, 10000 гаруй үгийн сан, үүнийг бүрдүүлж байгаа 950 түлхүүр үгтэй, эртний өв монгол хэлээр уламжлагдан ирсэн түүхийн хосгүй үнэт сурвалж болно. Би энэ хэлмэлийн тухай 2000 оны 7, 8-р саруудад Унгар улсаас одоогийн Ерөнхийлөгч Н. Багабанди болон Ерөнхий сайд Н.Энхбаяр нарт захидлаар дамжуулан мэдээлж байсан билээ.
Энэ удаад өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн энэхүү гайхамшгт бүтээлийг "Чингис хааны алтан аялгуун нууц" хэмээх ном болгон ард түмэндээ өргөн барьсанаа таньд дээжлэе юу.
Энэ бүтээл эх хэлмэлийн 70-80 хувийг нь багтаасан болов уу хэмээн найдна. Нүрзэд ах маань 2003 оны 3-р сард хорвоогийн мөнх бусьг үзүүлж таньд өргөн барих байсан ном, захидал нь хүлээгдэж буйг таньд өртөөчлөе.
Энэ номыг ганьд өргөн барьж буй нь тэнгэрийн хишиг богоод, дэлхий дахиныг ариусган гэгээрүүлэхэд таны хувь буй тул оноосон болмой. Номын аугаа их ач холбогдлыг тодорхой дурдсангүйн учир нь элч болоод дэмч хүмүүнд тайлбар илүүдэхийг дагасан хэрэг ээ.
Энэ ном улсынхаа хилийг давж дэлхий дахиныг гайхшруулах агшинд бид номд өгүүлсэнчлэн “Хуурс бөөснөөсөө салах гээд хурган дээлээ шатаачхилгүй" суух юмсан хэмээх нэгэн бодол төрсөн нь: “Таны сэрэхүй, гэгээрэл, хариуцлага, ухаанаас, ямар аугаа их үйлийн хувь заяа шалтгаалах хийгээд, эрт, орой гараагаа эхлэх нь хамаарна хэмээснийг минь хүлцэн болгооно уу.
Таны зүгийн салхийг ханцуйдаа тосон залбирсан
Бичээч овгийн Банзайн Хүрэлтогоо
17-р жарны модон бичин жилийн хаврын адаг сарын шинийн 18- ний улаан нохой өдөр.
Хаяг: Налайх дүүрэг 4-р хороо, Алтайн 12-21
Харилцах утас: 0,123-22709, 23652, 99788263
Шуудан-Налайх Бизнес Инкубатор төв

1 comment:

  1. Сайн байна уу, Хүрэлтогоо?

    "Алтан аялгуун нууц" номыг нь хаанаас авж болох вэ? Зохиогчийн эрх нь хэнд байгаа вэ, өөрт чинь уу?

    Мэнд
    Алдраа

    ReplyDelete